← News

Элчин сайд Алтан гадас одонгоор шагнуулав

Элчин сайд Алтан гадас одонгоор шагнуулав

2011 онд анх Худалдааны Төлөөлөгчийн газраа Монголд нээж байсан Австрали Улс 2015 онд Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод нээсэн. Австралийн Засгийн газрын тэтгэлэг 751 монгол залууд боломж олгон ногоон тивд сургаж Монголын дээд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийгээд байна. Нийтдээ Австралид сурсан монгол оюутнуудын тоо албан бус тоогоор 7,000 давжээ. Мөн 7,000 гаруй монгол залуус одоо ногоон тивд сурч байна.

 

Энэ бүхний эхлэлийг тавилцсан Австрали Улсаас Монгол Улсад суусан анхны суурин Элчин сайд ноён Жон Лангтри гадаадын иргэнд олгодог Монгол Улсын төрийн дээд шагнал болох Алтан гадас одонгоор шагнуулсанд нь халуун баяр хүргэе.

Photos2